Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монгол өмнөд хил орчмын нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл, орон зайн төлөвлөлт

Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн ЭШ -ний хурал

Илтгэгч:  Ө.Амгалан

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2016-01-21

Илтгэлийн хураангуй:

Сүүлийн жилүүдэд олон улсад хилийн нутаг дэвсгэр, хил орчмын бүс нутгийг цэрэг зэвсгийн хүчээр бус нийгэм-эдийн засгийн бодлогоор хамгаалах /угтаа хөгжүүлэн хамгаалах/ асуудал яригдах болсон. Харин Монгол улсын хувьд хил орчмын нутаг дэвсгэр, түүний хамгаалалт, аюулгүй байдал, хүн амын суурьшил, нийгэм-эдийн засгийн асуудал өнөөг хүртэл тодорхойлох нэгдсэн чиглэлд хүрээгүй байгаа нь дараах тоон мэдээлэлээс харагдаж байна.

Монгол улсын нийт хүн амын 65 хувь /1.990.321/ нь ямар нэгэн хот, суурин газарт амьдардаг. Харин Улаанбаатар хотод нийт хүн амын 44.7 хувь нь төвлөрч[1] суурин хүн амын 68.4 хувь /1.362.974/ аж төрж байна. Энэхүү хүн амын хот суурин газарт чиглэсэн шилжих хөдөлгөөн нь улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийг нэг төвт хамааралтай болгож аж ахуй нэгж, байгууллагын 72.6 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг дангаараа төвт бүс нутагт буюу Нийслэл хотод үйлдвэрлэх хэмжээнд хүргэжээ.


*МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхим. Аялал жуулчлал, менежментийн багш. Магистр

[1] http://www.nso.mn/content/1236#.

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #Өмнөд хилийн нутаг дэвсгэр #Хил орчмын нутаг дэвсгэр

Илтгэл нэмсэн: Ө.Амгалан