МҮОНТ-ийн үндэсний ёс заншил, соёлын агуулгатай контентэд хийсэн ажиглалт
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн НХУС-ийн Утга зохиол - Сэтгүүлзүйн тэнхмийн багш нарын эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  М.Одмандах
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2015-04-07
Илтгэлийн хураангуй: МҮОНТ-ийн
нэвтрүүлгийн багахан хувийг үндэсний ёс заншил, өв уламжлал, соёлын агуулга
бүхий монгол контент эзэлж байгаа нь сүүлийн үеийн тоон судалгаанаас харагдана.
Харин уг нэвтрүүлгүүд нь үнэхээр л өв уламжлал, соёл, ёс заншлыг хэрхэн
харуулж, олон нийтэд танин мэдүүлэх, мартагдсан өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд
чиглэгдсэн эсэхэд агуулгын талаас нь хийсэн нарийвчилсан судалгаа нэн ховор
байна. Цаашид энэ чиглэлийг тусгайлан судлах, чанарын судалгаа хийх цаг нь
болжээ. Энэ удаагийн илтгэлээр бид эхлэл болгож ерөнхий ажиглалт хийж, зарим
санал, дүгнэлт гаргахыг зорилоо.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #олон нийтийн телевиз... #ёс заншил #монголын үндэсний өв уламжлал #танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэг