ТУУШ ӨГӨГДЛИЙГ СУДЛАХ ХОЛИМОГ БА МАРЖИНАЛ ЗАГВАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Илтгэсэн хурлын нэр: МУБИС МАСС Багш нарын эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  Д.Оюунчимэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-27
Илтгэлийн хураангуй: Тууш өгөгдөл гэдэг нь судалгаанд хамрагдаж буй субьект (хүн, амьтан, байгууллага, улс орон г.м) дээр тодорхой хугацааны туршид ижил төрлийн хэмжилтийг дахин давтан хийхэд гарах үр дүн юм. Тууш өгөгдлийг биостатистикт тууш өгөгдөл, эконометрикт panel өгөгдөл гэх зэргээр нэрлэдэг. Тууш өгөгдлийн судалгааны зорилго нь үр дүнгийн хувьсагчийн цаг хугацааны хувь дахь өөрчлөлт болон өөрчлөлтөнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах явдал юм. Тууш өгөгдлийн онцлог шинж нь нэг субьект дээр дахин давтан хэмжилт хийж буй учраас өгөгдлүүд нь хоорондоо хамааралтай байна. Тиймээс шугаман загвар, ерөнхий шугаман загварууд (ЕШЗ) зэрэгт хэрэглэгддэг шинжилгээний арга техникүүдийг шууд ашиглах нь оновчтой үр дүнд хүргэдэггүй. Гэхдээ ЕШЗ-уудыг хоорондоо хамааралтай өгөгдлүүд буюу тууш өгөгдлүүдийн хувьд өргөтгөн хэрэглэх хэд хэдэн аргууд байдаг. Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ