Жирэмслэлтийн урьдчилан сэргийлэх аргуудын хэрэглээний байдыг үнэлэх нь
Илтгэсэн хурлын нэр: Доктор (Ph.D), дэд порфессор Д.Ганбатын нэрэмжит профессор, багш нарын эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  Д.Цолмонтуяа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-23
Илтгэлийн хураангуй: Нөхөн үржихүйн эрүүл мэнд бол эрүүл
мэндийн болон боловсролын байгуулагуудын
асуудлын нэг билээ. Хүний нөхөн үржихүйн
эрүүл мэндийн асуудлыг ойлгоно гэдэг нь
нэг талаас үр тогтолт, түүнийг зохицуулах аргуудыг хэрэглэх, хэрэгжүүлэх, гэр
бүлээ зөв төлөвлөх, эрүүл зөв хандлагатай болгон төлөвшүүлэхийн тулд энэхүү
асуудлыг судлах хэрэгцээ шаардлага гарсан болно. Орчин үед
жирэмслэлтээс сэргийлэх олон
аргууд бий болж өргөн хэрэглэж байна.
Энэ нь зөвхөн эмэгтэй хүний асуудал биш
эрэгтэйчүүд ч санаа тавих болжээ.
Бид жирэмслэлтээс сэргийлэх
аргуудыг хэрэглэдэг боловч зөв зохистой
хэрэглэх нь учир дутагдалтай мэт санагддаг. Улс орон нийгэм, эдийн засгийн
хувьд чөлөөтэй болсонтой холбогдож хүн бүр эрх, эрх чөлөөг эрхэмлэх болсон нь
сайн талтай боловч зарим салбарт хэт чөлөөт байдал нь төдийлэн сайн гэж үнэлэхэд учир дутагдалтай байна.
Иймээс оюутан залуучуудын дунд жирэмслэх, эрт ээж аав болох нь сайхан боловч
хүндрэлтэй асуудал байнга тулгарч байгаа
нь тодорхой билээ. Тиймээс
жирэмслэлтээс сэргийлэх аргуудын хэрэглээний байдлыг үнэлэх нь хэрэгцээтэй
байна. Судалгаанд хамрагдсан оюутнуудын жирэмслэлтээс хамгаалах
хэрэгслэлийн хэрэглээний мэдлэг, чадвар, хандлага хангалттай байна гэж үзлээ. Харин жирэмслэлтээс хамгаалах
хэрэгслэлийн худалдан авалт нь хандах
хандлага нь харьцангуй буруу байна. Энэ нь цаашдаа анхаарах зүйлийн нэг гэж үзлээ. Жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх
аргуудын хэрэглээний байдал ихэнхи нь
хангалттай байгаа боловч цөөхөн нь хангалтгүй байгаа нь анхаарал асуудлын нэг
билээ. Цаашдаа оюутан залуучуудын хандлагат чиглэсэн үйл ажиллагаа явуулах
шаардлагатай гэж үзлээ.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: