Их дээд сургуулийн оюутнуудын биеийн тамирын хичээлд сэтгэл зүйн байдал нөлөөлөх нь
Илтгэсэн хурлын нэр: БС-ийн Математикийн тэнхэм
Илтгэгч:  С. Туул
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2016-01-21
Илтгэлийн хураангуй:
Оюутнуудын бие бялдрын хүмүүжлийг
зөв зохион байгуулах процесс /үйл ажиллагааны явц/ нь нийтийн эрүүл мэндийг
бэхжүүлэх зайлшгүй арга юм. Бие бялдрын ачааллыг нэмэгдүүлэхдээ бие махбодыг
бүхлээр нь буюу хэсэгчилсэн системээр хөгжүүлэх бие бялдарын дасгалыг тогтмол
сонгон тохируулж /хялбаршуулан/ хичээллүүлнэ. Сэтгэл санааны дарамтгүй, стресс,
айдас гэх мэт сөрөг үйл явцаас урьдчилан сэргийлэх хэрэгсэл нь бие бялдрын соёл
мөн. Үүний зэрэгцээ бие махбодид тохируулсан /хялбаршуулсан/ чадварын системүүд
сэтгэхүйн процессууд /оюн ухааны, сэтгэл хөдлөлийн, мэдрэхүй, хүртэхүй/ болон
урам зоригоор хангах хэрэгтэй 1-р курсын оюутнуудад хамгийн их анхаарал тавих
ёстой. Тэдний ихэнх хэсэг нь янз бүрийн стрессийг амсдаг. Жишээ нь: амьдралын
нөхцөл өөрчлагдөх, хувийн дадал зуршлаа хянах, ажлын цаг нөхцөл өөрчлөгдөх,
амьдрах орчноо солих г.м/ оюун ухаан сэтгэл санааны ихээхэн ачаалалтай тогтмол
өсгөн эрчимжүүлэх хичээлийн процесст/явц/ хэмжээтэй хөдөлгөөний ритм/хэмнэл/-ээр
нерв сэтгэхүйн таарамжгүй орчинд нөлөө үзүүлдэг.