Гадаад хэлний хичээлээр аман ярианд сургах асуудалд
Илтгэсэн хурлын нэр: Мэргэжлийн англи хэлний заах арга зүй Хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлагууд
Илтгэгч:  Д.Өлзийжаргал
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2017-01-18
Илтгэлийн хураангуй:
Англи хэлний хичээл дээр аман ярианд сургах асуудал бол хэлний бус ангийн оюутнуудыг гадаад хэлний зориулалтаар англи хэлд сургахад маш чухал хүчин зүйл болдог. Англи хэлний хичээл дээр аман ярианд сургахад хамгийн чухал зүйл бол танин мэдэх үйл ажиллагаа юм. Тиймээс танин мэдэх үйл ажиллагааг нь хөгжүүлэх хэрэгтэй. Аман ярианд сургах үед олон төрлийн дасгал ажилбарууд дээр ажиллуулах хэрэгтэй байдаг. Сонсож ойлгоход тухайн материалын хэл ярианы хурд, догол мөр тутамд авч буй зогсолт, бичлэгийн цэвэр байдал, хэдэн удаа сонсгож буй байдал зэрэг нь мөн чухал байдаг. Догол мөр болгон ойлгомжтой санаа бодлоо бүрэн илэрхийлсэн байх хэрэгтэй. Хичээлийн материалыг аман болон үгэн хэлбэрээр өгч болно. ...Ингээд танин мэдэх идэвхтэй үйл ажиллагаа болох аман ярианд сургах явдал бүх үе шатанд хэрэгтэй байна. Танин мэдэх үйл ажиллагаанд сонирхолтой болгоход гадаад болон дотоод хүчин зүйлс нөлөөлдөг...
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #идэвхтэй үйл ажиллагаа #гадаад болон дотоод хүчин зүйлс #аман хэл ярианд сургах #сонсгох дасгалууд #танин мэдэх үйл ажиллагаа #бичвэр дээр ажиллах