“Гадаад хэлээр ярьж бичих явцад оюутны гаргадаг алдаа нь тэдний сурах идэвх, хүсэл сонирхолд нөлөөлөх нь” /илтгэл/
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн ГХС-ийн 20 жилийн ойд зориулсан ОУ-ын ЭШ-ний хурал
Илтгэгч:  Ц.Анхныбаяр
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-11-06
Илтгэлийн хураангуй:
Гадаад хэл судалж
байгаа манай оюутнууд тухайн хэлээр бичиж, ярьж харилцах явцдаа төрөл бүрийн
алдаа гаргаж байдаг. Эдгээр алдааг яаж засч залруулах вэ, эсвэл алдааг нь
хэрэгсэхгүй орхих уу, дүгнэхдээ алдааг нь тооцох уу, ямар алдааг яаж тооцох вэ
гэдэг нь гадаад хэлний багш бидний хувьд шийдвэрлэхэд амаргүй бэрхшээлтэй
асуудлуудын нэг билээ. Багш бүх алдааг нь засч залруулсан тохиолдолд ихэнх оюутны
хувьд дараагийн удаа тэдгээр алдаагаа давтах нь эрс багасч ахиц дэвшил гарч
байхад зарим оюутны хувьд байдал бүр эсрэгээрээ эргэх тохиолдол ч байдаг. Учир
нь алдаа бүрийг нь засч өгөхөд тэд өөртөө итгэлгүй болж, хичээлд оролцох идэвх
нь буурч улмаар цаашид гадаад хэл судлах сонирхолгүй нэгэн болж хувирах нь ч
элбэг байдаг. Ялангуяа гадаад хэлний мэргэжлийн бус ангиудад ордог багш нарын
хувьд энэ нь байнга тохиолддог, шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг байдаг.