ОЮУТНЫГ ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААР МУБИС-ИЙН БАГШ НАРААС АВСАН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
Илтгэсэн хурлын нэр: Оюутны сурах үйлийн үр дүнгийн үнэлгээг боловсронгуй болгон шинэчлэх асуудал
Илтгэгч:  М.Шолпан
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-11-16
Илтгэлийн хураангуй:
Хураангуй Өнөөгийн
боловсролын системд гарч буй шинэчлэлтүүд нь боловсролын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон оюутныг үнэлж, дүгнэх
асуудлыг хөндөж байна. Оюутныг үнэлж, дүгнэх нь тэдний эзэмшсэн тодорхой түвшиний
мэдлэг, чадвар, дадал болон төгсөлтийн дараах сургалтад дэвшин суралцахад ихээхэн
ач холбогдолтой. Сургалтын нэг хэсэг болсон үнэлгээ нь сургалтын явцад оюутан
чухам юу сурч мэдсэнийг нь үнэлж дүгнэх, түүнчлэн оюутныг улам сайн суралцахад
чухал нөлөөтэй хүчин зүйл. Үүнээс гадна багш нарын хувьд өөрсдийн сургалтын үр
дүнгийн талаар мэдэж болдог. Сүүлийн үед оюутныг үнэлэх үнэлгээнд зөвхөн багшийн
бус оюутны өөрийн болон хамтран суралцагчийн оролцоог бий болгож байгаа нь үр
дүнтэй байна.