ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН ЗАРИМ АСУУДАЛ /ерөнхий боловсролын сургуулийн жишээн дээр/
Илтгэсэн хурлын нэр: “Хүмүүнлэгийн ухааны сургалтын арга зүйн асуудал”
Илтгэгч:  Э. Чулуунцэцэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-16
Илтгэлийн хураангуй: Монгол
улсын хувьд ч мөн адил иргэддээ хүний эрхийн боловсрол олгох тал дээр байнга
анхаарч, бодлого боловсруулж, олон
төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2000 онд “Хүний эрхийн үндэсний
комиссын тухай хууль баталж, 2001 онд Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулж,
тус комиссын үндсэн чиг үүргийн нэг нь хүний эрхийн боловсролыг хөхүүлэн дэмжих
гэж тодорхойлжээ. 2007 онд “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг
хэрэгжүүлэх 2 жилийн төлөвлөгөөг засгийн газраас гаргаж, хүний эрхийн
боловсролын албан болон албан бус тогтолцоог бүрдүүлсэн. Хууль зүйн яамнаас
“Эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөр” баталж хэрэгжүүлсэн зэрэг олон үйл
ажиллагааг дурьдаж болно. Албан боловсролын хувьд 1994 оноос ерөнхий
боловсролын сургуульд “Хүний эрх” гэсэн бие даасан хичээл орох болсон. Мөн 2004
онд БСШУЯ-наас 2004 онд “Түүх, нийгмийн ухааны боловсролын стандарт” 2010-2012 онуудад
үндэсний хөтөлбөр, зөвлөмж боловсруулсан. Энэхүү стандарт, хөтөлбөрийн эрх зүйн
айд хүний эрхийн боловсролын агуулгыг өргөн хүрээтэй тусгаж өгсөн байна.
Ингэснээр хүний эрх хичээлийг зөвхөн нэг ангид судлаад өнгөрөх биш бага, дунд
боловсролын бүх төвшинд судлах болсон нь дэвшилттэй юм. Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг:
#эрх
#үр нөлөө
#боловсрол