Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Үнэлгээний журмын талаар их сургуулиудын оюутнуудаас авсан нэгэн судалгааны үр дүн

Илтгэсэн хурлын нэр: Боловсролын үнэлгээ

Илтгэгч:  Б.Бадамсүрэн

Хамтран илтгэгч: [Д.Норовсүрэн:09.PRG050],[Ц.Гэрэлтуяа:09.DID070],[С.Эрхбаяр:M.IT13]

Илтгэсэн огноо: 2016-05-04

Илтгэлийн хураангуй:

Үнэлгээ нь сургалтын үр дүнг хэмжих үндсэн арга хэрэгсэл бөгөөд түүнийг тооцоолон гаргах дүрэм, хэрэглэх аргачлалыг агуулсан журмын тусламжтайгаар оюутан суралцагчдын сурлагын амжилтыг үнэлж дүгнэдэг. Манай улсын их сургуулиудад хэрэглэгдэж буй оюутныг үнэлэх журамд зааснаар оноо нь ирц болон идэвх (оролцоо), бие даалт, явцын болон эцсийн шалгалт гэсэн хэсгүүдэд хуваагддаг боловч ерөнхий үнэлгээнд эзлэх хувь хэмжээ нь ялгаатай байна. Энэхүү өгүүлэлд манай улсын томоохон их сургуулиудын төлөөлөл болох МУБИС, МУИС, ШУТИС болон Их Засаг ОУ-ын ИС-д хэрэглэгдэж буй үнэлгээний системийг харьцуулах, үнэлгээний систем нь тухайн сургуулиудын оюутнуудын зүгээс хэр тохиромжтой гэж үзэж байгааг илрүүлэхийг зорьсон юм.

Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ

Түлхүүр үг: #үнэлгээ #явцын шалгалт

Илтгэл нэмсэн: Б.Бадамсүрэн