Япон хэлний ханз үсэг эзэмшихэд монгол оюутанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам
Илтгэсэн хурлын нэр: Гадаад хэл заах аргазүйн олон улсын чиг хандлага сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  Д. Бурмаа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-03-20
Илтгэлийн хураангуй:
Ø Баримтын судлагааны үр дүнд үндэслээд япон хэлний мэргэжлийн ангийн
оюутнуудад ханз үсэг үзэж судлах хэрэгцээ, шаардлага бий. Ханз үсэг цээжлэхэд зурлагын
дараалал, зурлагын тоо, хятад, япон дуудлага, нийлэмж, утга, хэрэглээ гэх
мэтийг сурах, цээжлэх хэрэгтэй болдог бөгөөд эдгээр нь ханз үсэггүй хэлний
бүлэгт багтдаг монгол хэлтэй оюутан, суралцагчдад бэрхшээл үүсгэдэг. Оюутан суралцагчийн хэрэгцээ,
онцлогийг тодорхойлох, түүнд тулгуурлаж ханзыг бүлэглэх, ханз үсгийн дуудлагыг
хэлний түвшинд тохируулан сонгож заах, заах ханзны тоог тохиромжтой хэмжээнд тогтоох
хэрэгтэй байна. Ханзны мэдлэгийг оюутан суралцагч
өөрөө бүтээхэд чиглэсэн арга зүйн дэмжлэг үзүүлэх, түүнд тохирсон дасгал
даалгавар бодож боловсруулах шаардлага ч байна хэмээн дүгнэж байна.