Дунд сургуулийн газарзүйн хичээл дэх ГМС-ийн агуулгыг харьцуулан судалсан зарим үр дүн
Илтгэсэн хурлын нэр: “МБУ-ны дидактикийн тулгамдсан асуудал шийдэл арга зам” ЭШХ
Илтгэгч:  Ц.Сэр-Од
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2015-02-13
Илтгэлийн хураангуй: Газарзүйн мэдээллийн систем (GIS), Зайнаас тандах судлал (ЗТС) нь өнөөдөр манай дэлхийн гайхалтай технологиудын нэг болсоор байна. Энэ технологи нь төрөл бүрийн салбарт нэвтэрч байгаа нь түүний үр ашигтай, чухал хэрэгсэл болохыг нотолж байна (Barbaree Ash Duke, 2005). Уг технологийн талаар манай улсын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан ч түүнийг хэрэгжүүлэх явцад зарим нэгэн бэрхшээл учирсаар байгаа юм. Энэхүү судалгаагаар уг сэдвийн сурах бичгүүд дэх агуулгыг харьцуулан үзэж, гарч буй бэрхшээлийн шалтгааныг тодорхойлох зорилго тавьсан юм.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: #Дунд сургуулийн газарзүйн сурах бичиг #Газарзүйн хөтөлбөр #Зайнаас тандах судлал #Газарзүйн мэдээллийн системХавсаргасан файл:
Dund surguuliin GIS aguulgiin asuudal.pdf;