Дүрслэх урлаг, технологийн хичээлээр бага ангийн сурагчдын сэтгэцийн үзэгдлийг судлах боломж
Илтгэсэн хурлын нэр: Боловсрол чанар ба багшийн хөгжил
Илтгэгч:  Т.Норовсүрэн
Хамтран илтгэгч: [А.Ичинхорлоо:99.GEN110]
Илтгэсэн огноо: 2013-04-22
Илтгэлийн хураангуй: Илтгэлийн сэдэв: Бага ангийн сурагчдын танин мэдэхүйн процессыг дүрслэх
урлаг, технологийн хичээлээр судлах боломж Үндэслэл: Олон жилийн турш дүрслэх урлагийн сургалтын
технологид танин мэдэхүйн тусгайгаас ерөнхийд
шилжих арга зүйг голчлон баримталж ирсэн нь монгол хүүхдийн сэтгэлгээнд
тохирдоггүй нь судалгаагаар батлагдсан байдаг. Багш сурагчдын хөгжлийн ахицыг
судлахдаа хичээлийн явцаар, зураг дүрслэлийн гүйцэтгэлээр тогтмол тэмдэглэл
хөтөлж байдаг. Хоцорч байгаа хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, авъяастай хүүхдүүдийг
яаж хөгжүүлэх асуудлыг голлон авч үзэх
нь чухал. Иймээс дүрслэх урлаг,
технологийн хичээлийн агуулгын хүрээнд I-III ангийн сурагчдын танин мэдэхүйн зарим процессыг судлах боломжийг туршиж
тохирсон аргачлалыг боловсруулах асуудлыг авч үзлээ. Зорилго: Дүрслэх урлаг, технологийн хичээлээр Бага ангийн сурагчдын танин
мэдэхүйн зарим процессыг судлах
аргачлалыг боловсруулж турших Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ