ХҮНИЙ НӨӨЦИЙН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАГААНЫ ЗАРИМ ОЙЛГОЛТ (Нийгмийн халамжийн салбарын жишээн дээр)
Илтгэсэн хурлын нэр: ХУИС-ийн багш Докторантуудын ЭШХ 2014
Илтгэгч:  Б.Мягмарсүрэн
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-25
Илтгэлийн хураангуй: Илтгэлийн хураангуй Хүний нөөцийн менежментийн
үндсэн ухагдахууны нэг ”Тогтвортой ажиллагаа” ойлголт нь ажлын байран дээр тогтвортой
ажиллах тухай ойлголт юм. Энэ нь ажилд орох, тогтвортой ажиллах, ажлаас гарах
гэсэн үйл явцуудтай холбоотой. Тогтвортой ажиллагааг социологичид, сэтгэл
зүйчид, эдийн засагчид олон талаас нь тайлбарласан байдаг. Нийгмийн ажлын
удирдагчид ажилтнуудынхаа тогтвортой ажиллагааг хангахад сэдэлжүүлэлтийн олон
янзын хэлбэр дээр тулгуурлан удирдлагын тодорхой арга барилыг хэрэглэх
шаардлагатай. Удиртгал Ажиллах хүчний тухай судлагаанууд бол ажил мэргэжил зах
зээл дээр хэрхэн оршин тогтнодгийг ойлгох үндсэн суурь болдог (Барт 2001). Ямар ч ажил мэргэжлийн хувьд Мөн түүнчлэн ажил мэргэжил
нь мэргэжилтнүүдийг ажилд орох, тогтвортойгоор ажиллах, ажлаас гарах явцын
талаар судлах хэрэгтэй. Мэргэжилтэй боловсон хүчний талаар онцлон ярьж байгаа
боловч тухайн ажлын байран дээр ажиллаж байгаа ажиллах хүч нь өнөөгийн
мэргэжлийн хандлагыг тодорхойлж байгаа гэдэгтэй маргах аргагүй. Ямар
хүнийг ажилд авч байна, авсан хүнээ хэрхэн сургаж хөгжүүлж, чадваржуулж байна.
ажилтнууд ажилдаа хэр сонирхолтой тогтвортой ажиллаж байна гэдэг нь мэргэжлийн
хөгжлийг тодорхойлох нэг хүчин зүйл болно. Өнөөдөр
нийгмийн ажлын салбарт ажиллаж байгаа хүний нөөцийн хувьд мэргэжлийн мэргэжлийн
бус, хүн ам зүйн хувьд нас хүйс, гэх мэт олон хүчин зүйлийн ялгаа байна. Харин
тэднийг ажлын байран дээр нь тогтвортой ажлуулах нь мэргэжлийн хувьд,
үйлчилгээг хүртэгчдийн хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь нийгмийн ажлын бүх
салбарт хүний нөөц тогтворгүй ажиллаж байна. Тэдний ажлын ачаалал өндөр боловч
тэр нь мэргэжлийн хувьд ахицгүй магадгүй ажлаас гарах шалтгаан болж байгаа. Тус
илтгэл нь хүний нөөцийн тогтвортой ажиллагааны онолын ойлголтыг халамжийн
салбарын нийгмийн ажлын удирдлагын жишээн дээр тайлбарлах зорилготой юм. Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ