Features and internal differences landscapes of Kharkhiraa and Turgen mountain system
Илтгэсэн хурлын нэр: Байгалийн ухааны онол аргазүй-2015
Илтгэгч:  Ц.Сэр-Од
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2015-04-22
Илтгэлийн хураангуй:
Монгол Алтайн нуруу
бол 4 улсын нутгийг хамарсан Азийн томоохон уулт тогтолцоо бөгөөд баруун
хойноос зүүн урагшаа 1800-аад км урт үргэлжилсэн, зүүн өмнөд үзүүр нь говийн
бүсэд хамаарагдана. Энэ уулархаг нутгийн газарзүй ландшафтын судалгаа тус орны
бусад хэсгээс харьцангуй бага судлагдсан нутаг бөгөөд ихэнхдээ гадаадын
эрдэмтэд, судлаачдын бүтээлд нэлэнхүйд нь авч үзсэн тойм байдлаар дурьдагсан
байдаг. Гэтэл Монгол Алтай бол олон салбар уулсын системээс тогтдог, уулс
хооронд томоохон хотгорууд ихтэй, Монгол орны байгалийн бүсүүд нэг дор оршдог
зэрэг онцлог нь ландшафтын янз бүрийн хэв шинж бүрэлдэн тогтоход нөлөөлжээ. Ийм
учраас Монгол Алтайн нурууны хойд хэсгийн салбар нуруу болох Хархираа, Түргэний
уулсын ландшафтын хэв шинжийг бусад салбар уулсынхтай харьцуулж ялгааг
тодорхойлох зорилгоор уг судалгааг хийв. Судалгааг явуулын болон суурин
судалгааны аргаар голлон хийсэн бөгөөд
байгалийн бүс, бүслүүрийн ялгарлыг харгалзан рельефийн, хөрсний,
ургамлын бүлгэмдлийн бичиглэл хийв. Хөрсний босоо бүсшилийн зүй тогтлын хувьд
төсөөтэй, босоо бүслүүр нь тодорхой дарааллаар байрласан уулсыг нэгтгэн босоо
бүсшлийн хувьд нэг хэв шинжтэй гэж үзэв. Гэхдээ ийм нэг хэв шинжид багтсан уулс
босоо бүсшлийн бүтцийн хувьд яг ижил байх нь ховор учраас нийтлэг төсөөтэй
шинжийг харгалзан үзэв. Ингэхдээ ландшафтын дотоод ялгааг тодруулах зорилгоор
рельефийн ялгаатай цэгүүдийг сонгон авч 30 гаруй хөрсний зүсэлт хийж 100 гаруй
дээж авч, хөрсний зүсэлтийн ойролцоо Раменскийн тороор ургамлын бүрхэцийг
тодорхойлов. Хөрсний зүсэлт, ургамлын бичиглэл хийсэн хамгийн нам цэг нь Үүрэг
нуурын зүүн хойд талын эрэгт д.т.д. 1436м, хамгийн өндөр цэг нь Түргэний хойд
салбар уулсын нэг Шарилийн өндөр уулын баруун хойш хандсан бэлийн тэгш өндөрлөг
д.т.д 3212 м байв. Нийт хөрсний зүсэлтийн 7 нь 1400-2000 метрт, 22 нь 2000-3000
метрт өндөрт байрлаж байна.