Монгол-Оросын харилцааны саарсан үе
Илтгэсэн хурлын нэр: Монгол ба Орос: түүхийн нийтлэг хуудсууд
Илтгэгч:  М.Шолпан
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-03-15
Илтгэлийн хураангуй:
ХХ зууны
1990-ээд оны эхнээс Монгол-Оросын харилцаанд шинэ нөхцөл байдал үүсч ихээхэн
өөрчлөлт гарч эхэлсэн. Энэ нь “хүйтэн дайн” төгсч, социалист систем задарч
түүний бүрэлдэхүүнд байсан улс орнуудад тэр дотор Монгол, Оросын аль алинд ардчилсан
өөрчлөлт өрнөсөнтэй холбоотой. Өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд тэр үеэс эхлэн тус
хоёр улс хөгжлийн хуучин загвар болон үзэл баримтлалаас татгалзсан хэдий ч хоёр
орны ард түмний найрсаг сайн хөршийн харилцаа хэвээр үргэлжилсээр ирсэн.