Мэргэжлийн дидактик хичээлийн технологийн нэгэн загвар
Илтгэсэн хурлын нэр: МБУС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  Ц.Пагмасүрэн
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2015-04-22
Илтгэлийн хураангуй: Хураангуй Мэргэжлийн дидактик хичээлээр оюутан тухайн судлагдахууныг
багшлах арга ухаанд суралцдаг. Тиймээс энэ хичээлд “багшлах үйлд” суурилсан
технологийн загвар тохиромжтой байх магадлалтай. Энэхүү таамаглалаа батлахын
тулд Биологи, Байгаль шинжлэл дидактикийн хичээлийн жишээн дээр технологийн
загвар боловсруулан туршсан ажлаа танилцуулахыг хүслээ. Загвар нь багш-оюутнууд
хамтран тухайн сэдвээр ээлжит хичээл төлөвлөн зааж, ажиглан, хэлэлцэн
сайжруулах явцдаа оюутан өөрийн гэсэн багшлах ур ухаан эзэмшинэ гэсэн үзэл
санаанд тулгуурласан. Судалгааг Японы
Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Охара Хиромитой хамтран 2011
онд эхлүүлсэн бөгөөд бусад мэргэжлийн дидактикт ашиглах боломжийг эрэлхийлэн
2014 оны намар физик дидактик, (Ш.Жаргалсүрэн,2015),газарзүй дидактикийн хичээлүүдэд туршсан нь амжилттай
болсон. Судалгааны зорилго нь оюутанд гарсан эерэг өөрчлөлт, тулгамдаж буй бэрхшээлийг
тооцсоны үндсэн дээр загварыг боловсронгуй болгон ашиглаж, сайн багш бэлтгэх явдал
юм. Судалгаанд үйлийн судалгааны ерөнхий арга зүйг ашигласан бөгөөд ажиглалт,
кейс хичээл, хэлэлцүүлэг, эссэ бичлэг зэрэг аргуудаарөгөгдөл цуглуулж, холимог аргаар
үр дүнгийн боловсруулалт хийлээ. 2014 онд Биологи, Байгаль шинжлэл заах арга
зүйн хичээлийг судалсан 109 оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар 97,2% нь энэ
хичээлийг судалсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 95,4% нь энэ хичээлийн
явцад өөрийгөө сайн хөгжиж чадсан хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн “Хичээлийн аль
хэсэг хамгийн их таалагдсан бэ” гэсэн асуултад олонх нь “Хичээл төлөвлөн зохион
байгуулж, хэлэлцэх үйл явц”хэмээн хариулсан байна. Эндээс үзвэл “багшлах үйлд”
суурилсан энэхүү технологийн загварыг мэргэжлийн
дидактикт хэрэглэхэд боломжийн хувилбархэмээн үзэж байна. Цаашид тухайн загварыг
бусад технологийн загваруудтай харьцуулан судлах, загварын давуу болон сул
талыголж тогтоохнь зүйтэй хэмээн үзлээ.
Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: