Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Эрдмийн хэлний сургалт - эх хэлний дэмжлэг

Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн ГХС-ийн багш нарын 2012 оны эрдэм шинжилгээний ээлжит бага хурал

Илтгэгч:  Ц.Даваабаяр

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2012-04-25

Илтгэлийн хураангуй: Уг илтгэлд эх хэлний дидактик хэрэглээний талаар асуудал гадаад хэлний сургалтын аль ч  арга, аль ч үзэл онолд  "хамгийн их хэл ам дагуулж" ирсэн адармаатай асуудал болох тухай судалгаа  шинжилгээний ажлын тоймыг товч авч үзээд харин сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд "Дандаа  Англиар" гэх Дан хэлний үзэл хандлага бас ч гэж нугарч, ер нь гадаад хэлний сургалтаар суралцагчдын эх хэл-соёлд "эрээ цээргүй халдах", "хөөж туух", "хорих цагдах" зэрэг хатуу ширүүн үзэл хандлага ихэд зөөлөрчээ. Манай үндэсний эрдэмтэн судлаачид "эх хэлэндээ ухамсартай тулгуурлах харилцааны үзэл баримтлал"-ыг ч дэвшүүллээ. Аль аль хэлний "арга эвийг олох" асуудал аль хэдийнэ тавигдах боллоо. Бид гадаад хэлний хичээлээр эх хэлний дидактик хэрэглээний талаар монгол оюутан суралцагчдын дунд судалгаа явуулахад тэд  "үг үгээр үзүүлсэн дэмжлэг үрэн таран оддог"", "учиг учигаар үзүүлсэн дэмжлэг урам зориг оруулдаг" гэжээ. Иймээс суралцагчдад гадаад хэлний хичээлээр эх хэлээрээ  дэмжлэг  туслалцаа авах хэрэгцээ өндөр байгаа бөгөөд үүнийг сургалтад тооцох хэрэгцээ ч бас өндөр байна.

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #хос хэл #дан хэл #гадаад хэлний сургалтадэх хэлний эзлэх байр #олон хэл

Илтгэл нэмсэн: Ц.Даваабаяр