"Төсөл боловсруулах аргаар гадаад хэлний сургалт явуулах нь"
Илтгэсэн хурлын нэр: Батлан хамгаалахын Их сургуулийн Гадаад хэлний сургалтын төв байгуулагдсаны 40 жилийн ой угтсан "Гадаад хэл заах аргазүйг боловсронгуй болгох нь" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  З.Баярчимэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-11-07
Илтгэлийн хураангуй: Хэлний бус орчинд гадаад хэлний сургалт явуулахад багшийн мэдлэг, ур чадвар тун чухал. Учир нь багш бол зөвхөн мэдээлэл дамжуулж, онолын мэдлэг олгох бус харин сурагчдыг зөв чиглүүлж, зөвлөн туслахын зэрэгцээ сурагчидтайгаа хамтдаа сурч хөгжиж байх ёстойг орчин үеийн багш ухамсарлах ёстой. Энэ бол олон зууны тэртээгээс амьдрал дээр батлагдсаар ирсэн багш төвтэй (конструктивист) сургалтын зарчим. Үүнээс гадна гадаад хэлний багшид тавигдах ёстой нэн тэргүүний шаардлага бол төрөлх хэлээрээ сэтгэж, үндэснийхээ хэл, соёлыг сайн эзэмших, мөн танин мэдэхүйнхээ цар хүрээг тэлэх. Ингэхийн тулд сургалтын олон аргаас туршиж, өөрийнхөө төдийгүй сурагчдын үйл ажилллагааг идэвхжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, технологийн дэвшлийг сургалтанд нэвтрүүлсэнээр хэлний орчинг бүрдүүлэх, багш сурагчдын хамтын ажиллагааг өрнүүлэх гэх мэтчилэн янз бүрийн арга байдгаас төсөлт хичээлийн аргаар гадаад хэлний сургалтыг хэрхэн явуулж болох талаар туршлагаасаа хуваалцъя. PBL нь тодорхой нэг сэдвийн хvрээнд төсөл боловсруулж, бодит баримтанд анализ хийн тухайн асуудлын нийтлэг болоод онцлог талыг илрүүлэхэд оршино. Багийн үйл ажиллагаа: сэдэв сонгож судалгааныхаа ач холбогдлыг тодорхойлно, зорилго, зорилт дэвшүүлж санал бодлоо солилцсоны үндсэн дээр судалгаандаа дүн шинжилгээ хийж онцлог хийгээд нийтлэг шинж, нөхцөл байдлыг илрүүлнэ. Ер нь төсөлт хичээл бол сурах арга барил болохоос сургах арга биш. Тиймээс судалгаа хийх сэдвээ суралцагчид зөвхөн өөрсдийн хэрэгцээ сонирхол дээр үндэслэн сонгож зорилго, зорилтоо тодорхойлно, мөн практик үйл ажиллагааг бие дааж гүйцэтгэх бол багш харин суралцагчдын эдгээр ажиллагааг гагцхүү чиглүүлж, зөвлөх л үүрэгтэй.
Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ
Түлхүүр үг:Хавсаргасан файл: