Цаг хугацааны утга дүрслэх хэрэглүүр болох нь
Илтгэсэн хурлын нэр: Зүүн азийн орнуудын хэл соёлын асуудал, БНСУ, Вонжу хот, Санжи их сургууль
Илтгэгч:  Л.Цэрэнчимэд
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-03
Илтгэлийн хураангуй:
Цаг хугацаа гэдэг нь хэмжих тогтолцооны нэг
үндсэн бүрэлдэхүүн бөгөөд урлаг, гүн ухаан, шинжлэх ухааны гол судлагдахуун
болсоор иржээ. Эртний их сэтгэгч, гүн ухаантнууд цаг хугацаа хэмээх ойлголтын
агуулга хэлбэрийг ажиглан судалж тодорхой дүгнэлт гаргаж байв. Бидний авч үзэж
байгаа цаг бол үлгэр домог туульс ялангуяа уран зохиолд гарч байгаа уран сайхны
цаг юм. Энэ нь ертөнцийн цаг тоололтой харгалзах болон үл харгалзах ч байж болно.
Урансайхны найруулгын эх дэх цаг нь тухайн бичвэрийн агуулгыг бүрдүүлэхэд онцгой
үүрэгтэй байдаг. Өгүүлэгдэж буй юмс нь тодорхой
нэг орон байр, цаг хугацаа, байдал шинж, тоо, үнэлэмжийн холбоо хамаарлаас
ангид бүтдэггүй.