Есүнгэ мэргэний холч харвааны аварга амжилтын тухай түүхэн дурсгал
Илтгэсэн хурлын нэр: “Чингис хааны түүхэнд холбогдох Халхгол орчмын газар нутгийн судалгааны зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэл. 2012.8.13-14. Дорнод аймаг, Халхгол сум, Ялалт музей.
Илтгэгч:  М.Одмандах
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2012-08-13
Илтгэлийн хураангуй: “Чингисийн чулууны бичиг” гэж судлаачдын нэрлэдэг гэрэлт хөшөө нь монгол бичгээрх эртний дурсгалд хамаардаг. Гэхдээ үүнээс өмнө монгол бичиг байгаагүй гэсэн хэрэг хараахан биш бөгөөд өнөө үед бидэнд үлдэж хоцорсон ганц дурсгал учраас монгол бичгийн хамгийн эртний дурсгалд тооцогддог. Энэ удаагийн илтгэлээр бид уг дурсгалын талаар дэлгэрэнгүй авч үзэхгүй бөгөөд зөвхөн Үндэсний сурын харвааны хөгжилд холбогдох талаас нь тодруулвал Холч харвааны талаарх гайхамшигт дурсгал гэдэг талаас нь зарим зүйлийг нягтлан өөрсдийн санаа, оноог дэвшүүлэх оролдлого хийсэн болно. Бичиг соёлын болон бусад дурсгал талаас нь олон эрдэмтэд судлан тодорхойлсон байдаг тул энэ удаа хөндсөнгүй.