Багшийн судалгааны чадамжид дүн шинжилгээ хийх нь
Илтгэсэн хурлын нэр: XXI зууны багшийн чадамж
Илтгэгч:  Ч.Бадамсүрэн
Хамтран илтгэгч: [А.Ичинхорлоо:99.GEN110]
Илтгэсэн огноо: 2014-04-10
Илтгэлийн хураангуй:
Хураангуй Багш мэргэжлийг эзэмшсэн хэн бүхэн сурган хүмүүжүүлэх
арга ухаан, сурагчдыг судалж оношлох арга зүй, багшийн эзэмшвэл зохих эв дүй,
ур чадвар, мэдээлэл холбооны технологийг ашиглах ба харилцааны өндөр ур
чадварыг эзэмшсэн байх зэрэг олон
чадваруудыг судлаачдын тодорхойлон гаргасныг харьцуулан судаллаа. Шинэ зууны багш нар хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэх, хүн болгож төлөвшүүлэхэд сурагч нэг бүрийг судалж оношлон сургалтын
үйл ажиллагаагаа үр дүнтэйгээр төлөвлөн хэрэгжүүлбэл хүүхэд нэг бүр хөгжинө гэж
үзэж байна. Ийм учир өнөөгийн багшийн судалгааны чадамжын цар хүрээг
тодорхойлж, цаашид хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлохыг зорилоо. Түлхүүр үг: Багшийн
чадамж, чадвар, судалгааны чадамж, Үндэслэл: Судалгааны
суурь чадамжыг багш мэргэжлээр суралцаж буй хугацаандаа эзэмшиж, дадлага хийж
буй үедээ туршин өөрийн болгон гаршуулж, өөрийгөө, хүүхдээ, хичээлээ, сургалт хүмүүжлийн үйл
ажиллагаагаа судлан шинжлэн, багш-судлаач байр сууринаас хандах нь сургалтыг чанартай,
өгөөжтэй, хүртээмжтэй болгон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.
Орчин үеийн багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд сурагчаа судлах, үйлийн судалгаа хийх, судалгаат хичээлийг
зохион байгуулах хэрэгцээ шаардлага ЕБС болон их дээд сургуулийн багш нарт гарч
байгаа нь уг илтгэлийг бичих үндэслэл болсон.