Хүмүүнлэгийн ухаан дахь орчин үеийн үнэлгээний чиг хандлага
Илтгэсэн хурлын нэр: Хүмүүнлэгийн ухааны сургалтын арга зүйн асуудал
Илтгэгч:  Б.Батзаяа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-16
Илтгэлийн хураангуй: Аливаа мэдлэг чадвар нь сургалтын явцад багшаас суралцагчийн оюун сэтгэхүйд
шууд шилждэггүй бөгөөд гагцхүү багш суралцагчийн хамтын идэвхитэй үйл
ажилалагаагаа, суралцагчийн өөрийн гүйцэтгэсэн материаллаг болон оюун сэтгэхүйн
хийсвэр үйлийн үр дүн бий болж тухайн субъектээр бүтээгддэг гэсэн когнитив үзэл
санаа сургалтанд орж ирээд байна. Мэдлэг эзэмшилт нь хүн бүрийн хувьд өөр өөр бөгөөд хурд, түвшин, агуулга, багтаамж зэрэг харилцан
адилгүй байдгийг харгалзан үзэх нь зүйтэй. Энэ үүднээс авч үзвэл сургалтын төлөвлөлт,
зохион байгуулалт, арга зүй, үнэлгээ гэх мэт сургалтын бүхий л үе шатанд
суралцагчдын оролцоог дэмжин хөгжүүлэх шаардлагатай бөгөөд сургалтын үр дүнд
эерэг нөлөөтэй байх болно. Өнөөгийн нөхцөлд суралцагчид багшид бүхнээ даатгасан идэвхигүй,
хариуцлагагүй, өөрийн суралцах арга барилыг үнэлж дүгнэхгүй, өөрийн оюуны
хөгжлийн талаархи үнэлэлт дүгнэлт хомс байна. Энэ үйл ажиллагааны нэг
зохистой хэлбэр бол сургалтанд суралцагчдын өөрийн үнэлгээг хэрэгжүүлэх асуудал
юм. Их дээд сургуулиудын хувьд өөрийн үнэлгээг хэрэгжүүлэх боломжтой сургалтын
хэлбэр семинар, лаборитар хичээл болон бие даалтын ажлыг үнэлэхэд хэрэглэх
бүрэн боломжтой. Бие даалтын ажил нь мэргэжлийн онцлогоос шалтгаалан янз бүрийн хэлбэртэй
байж болохоос гадна сургалтын агуулга, цагийн хэмжээ, суралцагчийн ачаалал,
сургалтын орчин нөхцөл, хэддүгээр курс гэдгээс шалтгаалан хүнд хөнгөнийг
тохируулах, мөн үнэлгээний хэлбэрээ сонгох тэр дундаа өөрийн болон ижил түвшний
үнэлгээг хийх боломжтой.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #ижил түвшний үнэлгээ #сургалт #өөрийн үнэлгээ #үнэлгээ