Тогтвортой хөгжлийн боловсролд суурилсан багш боловсролын шинэчлэлийн асуудал
Илтгэсэн хурлын нэр: Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл-IV семинар
Илтгэгч:  М.Булганцэцэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2016-01-20
Илтгэлийн хураангуй: 2005 онд ЮНЕСКО-гоос “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил”-д Олон улсын хэмжээнд мөрдөх схемийг боловсруулсны дараа 2014 оны 11 сард Тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Япон улс 2008 онд сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, ТХБ-ын үзэл баримтлалыг суурь болон дунд боловсролд хэрэгжүүлж тогтвортой нийгмийг бий болгоход чиглэгдсэн олон арга хэмжээг авч байна. Багш мэргэжлээр суралцагчид болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж буй багш нарт ТХБ олгох сургалтыг бид зохион байгуулж байна. Багш мэргэжлээр суралцагчдад гарааны хөтөлбөр буюу эхний шат, практик туршлага хуримтлуулах үе, олон улсын түвшний хөтөлбөр гэсэн гурван хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ТХБ-ын үзэл баримтлалыг сургалтанд тусгаж хэрэгжүүлэх зорилгоор ТХБ-ын багш, ТХБ-ын магистрын хөтөлбөр, ТХБ-ын мэргэжилтэн гэсэн гурван үе шат бүхий сертификатын хөтөлбөрийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Багш мэргэжлээр суралцагч болон мэргэжил дээшлүүлэх багш нарт ТХБ-д суурилсан сургалтыг бид зохион байгуулж, энэ чиглэлээр дагнаж мэргэшсэн олон чадварлаг багш нарыг бэлтгэх хүсэлтэй байна. Тогтвортой нийгмийг бий болгоход бидний хэрэгжүүлж буй төсөл үр дүнгээ өгнө гэж бид итгэж байна.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #багш боловсролыг сайжруулах #багш боловсрол #Тогтвортой хөгжлийн боловсролХавсаргасан файл:
Тогтвортой хөгжлийн боловсролд суурилсан багш боловсролын шинэчлэлийн асуудал.rtf;
Тогтвортой хөгжлийн боловсролд суурилсан.pdf;