Үг үү, утга уу...
Илтгэсэн хурлын нэр: Өрнө, Дорны хэл шинжлэл, заах аргын тулгамдсан асуудлууд
Илтгэгч:  З.Баярчимэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2017-01-10
Илтгэлийн хураангуй: Хүн бол гурван цагийн өгөгдөл. Хүний бодол санааг бусдад зөв ойлгуулахад код буюу үсгэн тэмдэгт мэдээж чухал. Гэхдээ нэг тэмдэгтийг, тухайлбал кирил үсгээр тэмдэглэснийг ханзаар тэмэдглэх гэх мэт, нөгөөгөөр дамжуулсанаар тухайн хүний санааг бусдад гүйцэд ойлгуулна гэвэл бас амар биш. Учир нь өгөгдлийг чухамхүү танин мэдэх, таниулах өвөрмөц аргатай нь уялдуулж "тайлахгүй" бол эндүү, ташаа зүйл багагүй гардаг болохыг хэлний бодит баримтаас илэрхий байна.
Өрнө, дорнын олон угсаатан, үндэстнүүдийн бодит юмс, үзэгдлийг дүрслэх, тайлбарлах, санаа бодлоо илэрхийлэх арга нь өөр байдаг. Сэтгэлгээний энэхүү онцлогт тулгуурлан хэлний үзэгдлийг бид металингвистикийн зарчмаар авч үзэхгүй бол буруу, ташаа ойлголт үүсч болохыг "Англиар уншиж орчуулж сурцгаая", УБ, 2009 он номноос харж болно.
Илтгэлийн төрөл: Үзүүлэн илтгэл (Poster)
Түлхүүр үг: #тэмдэгт #хэлний код #өгөгдөл #сэтгэлгээ #үг утгын шүтэлцээ