Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Мэргэжлийн дидактик хичээлийн үйлийн судалгаа /байгаль шинжлэл заах арга зүйн жишээн дээр/

Илтгэсэн хурлын нэр: МБУС, Дидактикийн тэнхмийн их семинар

Илтгэгч:  Ц.Пагмасүрэн

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2014-11-24

Илтгэлийн хураангуй:

1940-өөд оны сүүлчээр АНУ-ын эрдэмтэн Курт Левин үйлийн судалгааны арга зүйг анхлан санал болгосон бөгөөд бизнес, менежментийн салбарт хэрэглэгдэж байгаад 1970-аад оны үеэс боловсролын салбарт өргөнөөр ашиглагдах болжээ. Эдүгээ үйлийн судалгаа нь боловсролын салбарын бүх түвшний судалгаанд өргөн хэрэглэгдэж байна.

Үйлийн судалгаа нь төлөвлөх-үйлдэх-ажиглах-эргэцүүлэх гэсэн тодорхой үе шатны дагуу явагдах мөчлөгт үйл явц бөгөөд үйл ажиллагаа-ACTION (or Change) болон судалгаа-RESEARCH (or Understanding)-г нэгэн зэрэг явуулдаг. Үйлийн судалгааг судлаач өөрийн практик үйл ажиллагааг сайжруулах зорилгоор бие даан гүйцэтгэж болно.

2011 оноос Японы сайн дурын ажилтан Охара Хиромигийн хамт мэргэжлийн дидактик хичээлийн үр өгөөжийг сайжруулах зорилгоор үйлийн судалгааг эхлүүлсэн юм. Багш бэлтгэх сургалтанд туршлагаас суралцах сургалтын арга чухад ач холбогдлолтой болохыг Д.Колб (1984) онцлон тэмдэглэсэн байдаг. Мэргэжлийн дидактикийн хичээл зохион байгуулахдаа “Оюутнууд бие биедээ хичээл заан туршлагажих” арга зүйн загвар боловсруулан Байгаль шинжлэл заах арга зүй, Биологи дидактик, Газарзүй дидактик, Физик дидактикийн хичээлүүдэд амжилттай туршин хэрэгжүүлсэн юм.

 

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Ц.Пагмасүрэн