Монгол, солонгос хэлний авиа дуурайх үгийн хэлбэрийг харьцуулан судлах нь
Илтгэсэн хурлын нэр: ГХС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  Ч.Дүүрэнжаргал
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-25
Илтгэлийн хураангуй: Алтай язгуурын хэлний бүлэгт багтдаг Монгол, солонгос хэлний үгийн сангийн тодорхой хувийг авиа дуурайх үг эзэлнэ. Авиа дуурайх үг нь онцгой утга, хэлбэртэй, харь үгийн нөлөөгүй гадаад хэлээр орчуулахад ч хэцүү үгийн сангийн салшгүй нэг элемент, тухайн хэлний уугуул үгс байдаг. Монгол, солонгос хэлний авиа дуурайх үгийг харьцуулан судлахад ижил төстэй ба ялгаатай тал нэлээд байх бөгөөд үүнээс хэлбэрийн талыг чухалчилан судлахыг зорьсон болно.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #хэлбэр #авиа дуурайх үг #харьцуулах
Илтгэл нэмсэн: Ч.Дүүрэнжаргал