СШБҮ-ийн байгалийн нөхцөл, нөөц
Илтгэсэн хурлын нэр: ӨМБИС-ийн эрдэм шинжилгээний төв
Илтгэгч:  А.Амгалан
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-01-10
Илтгэлийн хураангуй:
Нийгэм
эдийн засгийн салбаруудаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл байгалийн нөхцлөөс их
хамаардаг. Монгол орон дэлхийн бөмбөрцгийн Евразийн эх газрын дунд сэрүүн өргөрөгт оршдог, жилийн дөрвөн улирал
тод ялгардаг, байгалийн янз бүрийн
бүс ялгарсан нь энэ хамаарлын өөр ямар ч улс орныхоос онц ялгаатай болгодог. Жилийн дөрвөн улирлын турш байгалийн нөлөөн дор
үр шимээн өгдөг бэлчээрийн мал аж ахуй,
хуурай уур амьсгалын нөхцөлд усалгаагүй газар тариалан эрхлэх нь эдгээр салбар аж ахуйнууд эрс тэс уур амьсгалд дасан зохицож
байгалийн шалгарлын нэн тэсвэр тэвчээртэй
аж ахуй болжээ. Ялангуяа мал аж ахуйн салбар, тэдгээрийн байршилт тархалт нь үндсэндээ байгалийн нөхцлөөс бүрэн хамаардаг.
Гэвч мал аж ахуйн байршилтад нөлөөлөх байгалийн хүчин зүйл болох уур амьсгал,
ургамлын төрөл, гадаргын хэрчигдэл өндөр, хажуугийн байршил зэрэг нь малын
төрөл тус бүрт өөр өөр байдаг. Мал аж ахуйн төрлөөр нь авч үзэхэд сарлаг,
хайнаг 2400 м дээш өндөр уулын. адуу, монгол үхэр, хонь тал хээр нам ба дундаж
уулс, ямаа уулархаг хээрийн, тэмээ говь цөлийн бүсэд байгалийн шалгарлаар
төрөлжин байршжээ. Газар тариаланд нөлөөлдөг байгалийн нөхцлийн өөр нэг төрөл
бол газрын гадаргын налуу юм. Газрыг ашиглах, тариалан эрхлэхэд гадаргын эгц
налуу, хэрчигдэл, түүний гүн ба шигүү зэргийг мэдэх шаардлагатай. Говь,
цөлийн бүсэд чийгийн хангамж, хөрсний үржил шим муу ч гадаргын хувьд тариалан
хөгжүүлэхэд тохиромжтой. Монгол орны хотгор гүдгэрийн хувьд тус орны нутаг
ерөнхийдөө уулархаг. Уулс манай орны баруун хагаст голчлон оршдог бол зүүн
хагаст талархаг газар түгээмэл. Алтайн нуруу зүүн урагш нийтдээ 1800 - аад км үргэлжлэхдээ
аажмаар намсаж зүүн өмнөд хагас нь говийн цөлөрхөг нутагт гүн түрж ордог. Иймд
Алтайн уулсыг хоёр хувааж, баруун хойдох хэсгийг Монгол Алтай, зүүн өмнөд
хэсгийг Говь - Алтай гэж нэрлэнэ. Ургамал
ургахад зөвхөн дулаанаас хамааралтай биш өөр нэг нөхцөл нь чийгийн хангамж юм. Тунадасны
хуваарилалт байгалийн бүс бүслүүр бүрд харилцан адилгүй байна. Хээрийн бүс Илтгэлийн төрөл: Гадаадад зохион байгуулагдсан олон улсын ЭШХСШБҮ-ийн байгалийн нөхцөл, нөөц