Физикийн хичээлээр экологийн боловсрол эзэмшүүлэх
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн ФТС-ийн эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  Д.Батхишиг
Хамтран илтгэгч: [Д.Мөнх-Эрдэнэ:07.EID050],[Ж. Шинэбаяр:07.EID030],[Б.Гантуяа:07.PMD040]
Илтгэсэн огноо: 2013-04-03
Илтгэлийн хураангуй: Эрдэмтдийн санаа зовинон
өгүүлсэнээр Монголчуудын экологи боловсрол дэлхийн түвшнээс олон жилээр
хоцорчээ. Бид эх орныхоо байгалийн баялгийг хайр гамтай эзэмшин хойч үедээ
үлдээх үүрэгтэйгээ умартан байгалийн баялагтаа бэртэгчин сэдлээр хандагчид
болсоор байгаа нь экологийн боловсрол эзэмшүүлэх үйл хэрэгт дэндүү хойрго
хандсантай холбоотой. Иймд эн тэргүүнд ЕБС, Их дээд сургуулийн бүх мэргэжлийн
багш нар суралцагчдад экологийн боловсрол эзэмшүүлэх үүрэг хариуцлагаа умартан
алгуурлах эрхгүй болжээ.
Тэгвэл ЕБС төдийгүй Их
дээд сургуулийн оюутан, суралцагчдад экологи боловсрол эзэмшүүлэх сургалтыг
хэрэгжүүлэх нэг нөхцөл нь хүрээлэн ахуй орчны төлөв байдал, өөрчлөлтийн
шийдвэрлэх асуудлын талаарх бодот мэдээллээр хангах, хэрэгжүүлэх алхамууд юм.