Орчуулга: Эрчим хүч болон мэдээллийн хоорондох харилцах хамаарал
Илтгэсэн хурлын нэр: “Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл-II” Семинар
Илтгэгч:  Б.Батчулуун
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-02-13
Илтгэлийн хураангуй: 18 зууны дундуур өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгалаас
үүдэлтэйгээр дэлхийн байгаль орчны дулааны тэнцвэр болон экологийн тэнцвэрт
байдал нурж эхэлсэн. Эрчим хүчний хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдсээр
байгаа нь хүн төрөлхтний тогтвортой хөгжилд аюул занал учруулж байна. Энэхүү
асуудлын цорын ганц шийдэл нь эрчим хүчний эх үүсвэрийн шинэ бүтэц зохион
байгуулалтыг бий болгох явдал болоод байна. Гэвч, эрчим хүчний энэхүү шинэ
бүтэц зохион байгуулалтыг мэдээлэл хэмээх ойлголттой уялдуулахгүйгээр үр дүнтэй
бий болгож чадахгүй юм. Энэ сэдвээр, эрчим хүч болон мэдээлэл хоорондын
хамаарлын талаар санал дэвшүүлнэ. Эхлээд, хөгжлийн үе шатандаа явж буй шинэ эрчим
хүчний эх үүсвэрийн бүтэц, өөрөөр хэлбэл шинэ эрчим хүчний эх үүсвэрийн олон
талт байдал, эрчим хүчний урсгалын онцлог шинжийн талаар танилцуулна. Үүнээс, эрчим
хүчний хадгалалтын чухал үүргийг тодорхой болгоно. Эрчим хүчийг хадгалснаар,
эрчим хүчний системийн үр ашиг, цэвэр түвшин, найдвартай болоод тогтвортой
байдлыг бэхжүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрчим хүчний хадгалалтын системийг
үр ашигтай ажиллуулахын тулд тавигдаж буй чухал асуудал бол мэдээллийг эрчим
хүчтэй нэгтгэх явдал юм. Энэхүү өгүүллийн зорилго бол, тогтвортой хөгжлийг
хангах эрчим хүч болон мэдээлэл хоорондын харилцан хамаарал, түүний ач
холбогдолыг харуулах явдал юм. Их хэмжээний өгөгдөлтэй харьцдаг энэ эрин үед
эрчим хүч, мэдээлэл хоорондын харилцаанд
анхаарал хандуулах шаардлагатайг онцлон тэмдэглэнэ.