Монгол улс дахь мэргэжлийн нийгмийн ажлын боловсрол: Ололт амжилт, сургамж, туршлага, ирээдүйн төлөв
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн БоСС-ийн НАТ, Багшийн сургуулийн НХУТ-ийн багш нарын эрдэм шинжилгээний семинар
Илтгэгч:  Н.Оюут-Эрдэнэ
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-08
Илтгэлийн хураангуй:
Энэхүү илтгэлд Монгол
улс дахь мэргэжлийн нийгмийн ажлын хөгжлийг 4 үе шатаар ангилан тодорхойлсон.
Үүнд: Мэргэжлийн нийгмийн ажлын суурь нөхцөл бүрдсэн үе (1996 он хүртэл); Мэргэжлийн
нийгмийн ажлын хөгжлийн эхэн үе (1996-2000); Чадавхи бүрдсэн үе
(2001-2006) Институтчлагдсан үе (2007 оноос хойш). Эдгээр үе болгон
өвөрмөц онцлогтой, шийдвэрлэх эн тэргүүний тулгамдсан асуудлуудтай, тус бүрдээ ололт,
үр дүнтэй хэдий ч бүхэлдээ Монголын хувь хүмүүс, гэр бүл, олон нийтийн сайн
сайхан байдлыг дэмжих, тулгарсан саад бэрхшээлийг даван туулахад туслахад
чиглэсэн болохыг тодорхойлсны зэрэгцээ дараа дараагийн хөгжлийн үе шатуудад
анхаарах асуудлыг тодорхойлсон.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #нийгмийн ажлын боловсрол #нийгмийн ажлын түүх