Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монгол, хятад хэлний цаг заасан дайвар үгийн харьцуулал

Илтгэсэн хурлын нэр: "Гадаад хэлний сургалтын асуудлууд: Онол, аргазүй, орчуулга" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Илтгэгч:  Б.Цэцэгбадам

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2011-11-10

Илтгэлийн хураангуй:

Хэл бол өөрийн гэсэн улс, үндэсний онцлогийг хадгалсан соёлын томоохон хүчин зүйлийн нэг билээ. Монгол, хятад хэл нь хэлний өөр өөр язгуурт харъяалагддаг. Ихэнх хэл судлаачид хятад хэлийг хэлбэргүй хэл гэж үздэг. Гэхдээ хятад хэлний хийсвэр үг зарим нэгэн төвөгтэй хэлзүйн үзэгдлийг бий болгодог. Харин монгол хэл нь дагавар, залгавар, тийн ялгал, нөхцөлийн тусламжтайгаар хэлбэр болон утгын хувирал өөрчлөлтийг илэрхийлэн гаргаж байдаг. 

Аливаа хэлэнд цаг хугацаа бол хамгийн чухал категори байдаг. Хугацааны утгын оронд оршин буй үг, үгс өөр өөр үндэстнүүдийн обьектив ертөнцийг танин мэдэхүй болон соёлын ялгааг тусгасан байдгаараа онцлогтой.

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #харьцуулал #цаг заасан дайвар үг #Монгол хятад хэл

Хавсаргасан файл:

bdm.badam@yahoo.com

Илтгэл нэмсэн: Б.Цэцэгбадам