“ Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Равены сорилоор судалсан дүнгээс “ илтгэл
Илтгэсэн хурлын нэр: Оюун ухааны оношлогоо судалгааны арга зүйн зарим асуудлууд “ ЭШХ, МУИС
Илтгэгч:  Г.Батцэнгэл
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-03-14
Илтгэлийн хураангуй: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
Равены
сорилоор судалсан үр дүнгээс
Манай улс оюуны
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэтгэц мэдрэлийн эмч, согог зүйч, хэл засалч,
багш, нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн эмнэлэг сурган хүмүүжүүлэх комиссын
үзлэгт хамруулан судалж эцсийн онош
дүгнэлтийг гаргаж ирсэн өөрийн гэсэн туршлага уламжлалтай ч энэ нь өнөөгийн нөхцөлд явцуу, хүртээмж муутайн дээр
судалгааны шинэлэг арга, ялангуяа зарим нэг
сорилыг туршиж үр дүнг тооцох
замаар, практикт нэвтрүүлэх шаардлагатай
байгааг оюуны хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн тусгай сургуулийн согог зүйч мэргэжлийн багш нар тэмдэглэж билээ. Энэхүү хэрэгцээ шаардлагатай уялдуулан
БСШУЯам, 2010-2012онуудад “Адра” олон улсын байгууллага, Европын холбоо,
АХБанкны Боловсролын хөгжлийн хөтөлбөрүүдтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийг судлах үнэлэх арга зүй, хэрэглэгдэхүүн, зөвлөмжийг боловсруулах,хот
хөдөөд сургагч багш нарыг бэлтгэх ажлыг төсөл хөтөлбөрийн хүрээнд удаа дараа зохион
байгуулсан нь үр дүнтэй ажлын эхлэл болсон. Дээрхи ажлын хүрээнд бид оюуны
хомсдолыг оношлох Векслерийн сорилын
даалгавартай ижил төстэй, Оросын эрдэмтдийн хувилбаржуулан боловсруулж туршсан
“илүүг хасах”, “коганы арга зүй”, “кооссын шоо”, “дам тогтоолтыг үнэлэх аргачлал, эд зүйлсийг ангилах, үйл
явдлын дарааллыг олох гэх мэт сорилын арга зүй, аргачлалыг орчуулан боловсруулж, туршиж, сургагч багш
нарт зааж түгээн дэлгэрүүлсэн. Дээрхи сорилуудыг туршиж судалгаа хийсэн сургагч
багш нарын мэдүүлгээс үзэхэд сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчдыг
судлахад хэрэглэж болохуйц арга зүй, аргачлалууд болох нь тогтоогдсон.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг:
#тусгай сургуулийн сурагчид
#чанарын судалгааны үзүүлэлт
#Равены сорил