Хялбар цахилгаан хэлхээний загварчлал
Илтгэсэн хурлын нэр: “Математик - Компьютерийн ухаан онол, арга зүй - 2015”
Илтгэгч:  Т.Уламбаяр
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2015-04-16
Илтгэлийн хураангуй: Эдүгээ олон оронд физик хими болон үндсэндээ бүх төрлийн хичээлүүдэд зориулсан цахим хэрэглэгдэхүүн, виртуаль лабораторийг хэрэглэж байна. Мэдээллийн технологиор бүтээсэн компьютер загвар лабораторыг сургалтын техникт лабораторийн орлуулан ашиглах боллоо. О.Лхагва багшаар удирдуулсан баг 2004 оноос хойш ЕБС-ийн физикийн виртуаль лаборатори бүтээх ажлыг тасралтгүй хөгжүүлж байна. Энэ нь физик сургалтын лаборторийн бааз хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд чухал хэрэглүүр болно. Бид өмнө нь цахилгаан хэлхээний лабораторийн програмыг хэдэн тухайн тохиолдолд хийж зөвхөн тухайн хэлхээг судлах боломжтой байхаар загварчилсан. Өөрөөр хэлбэл хэрэглэгч хэлхээг өөрөө угсрах боломжгүй. Иймээс хэрэглэгч өөрөө цахилгаан хэлхээг дураараа угсарч, туршилтыг явуулах боломжтой загвар лабораторийн програм боловсруулах зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд батерей, эсэргүүцэл, ламп, унтраалга, амперметр, вольтметр гэсэн элементүүдтэй хялбар цахилгаан хэлхээний угсралтыг гүйцэтгэх загвар програмыг боловсруулав.
Илтгэлийн төрөл: Үзүүлэн илтгэл (Poster)
Түлхүүр үг: #загвар лаборатори #Цахилгаан хэлхээ #Физик сургалт #виртуаль лабораториХавсаргасан файл: