Багшийн судалгааны чадамжид дүн шинжилгээ хийх нь
Илтгэсэн хурлын нэр: XXI зууны багшийн чадамж
Илтгэгч:  Ч.Бадамсүрэн
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-24
Илтгэлийн хураангуй:
Хураангуй Багш мэргэжлийг эзэмшсэн хэн бүхэн сурган хүмүүжүүлэх
арга ухаан, сурагчдыг судалж оношлох арга зүй, багшийн эзэмшвэл зохих эв дүй,
ур чадвар, мэдээлэл холбооны технологийг ашиглах ба харилцааны өндөр ур
чадварыг эзэмшсэн байх зэрэг олон
чадваруудыг судлаачдын тодорхойлон гаргасныг харьцуулан судаллаа. Шинэ зууны багш нар хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэх, хүн болгож төлөвшүүлэхэд сурагч нэг бүрийг судалж оношлон сургалтын
үйл ажиллагаагаа үр дүнтэйгээр төлөвлөн хэрэгжүүлбэл хүүхэд нэг бүр хөгжинө гэж
үзэж байна. Ийм учир өнөөгийн багшийн судалгааны чадамжын цар хүрээг
тодорхойлж, цаашид хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлохыг зорилоо.