Сагсан бөмбөгчдийн хурдыг сайжруулах арга зүйн асуудал”
Илтгэсэн хурлын нэр: • Олимпийн наадамд оролцож эхэлсэний 50 жилийн ойд зориулсан ОУЭШБХ
Илтгэгч:  Д.Уранмандах
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-10-30
Илтгэлийн хураангуй: Сагсан бөмбөгийн тоглолтонд тавигдах гол шаардлагын нэг нь хурд юм. Хурд бол ямар нэгэн үйл хөдлөл, хөдөлгөөнийг боломжит хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэх чадвар юм. Хурдны чадварыг хөгжүүлсэнээр тамирчин хүнд олон давуу талууд бий болдог. Тиймээс тамирчдын хурдыг сайжруулахын тулд тухайн тамирчны элемент бүр дээр нэг бүрчлэн ажиллах шаардлагатай. Тамирчдын бие бялдрын хөгжил харилцан адилгүй байдагтай холбоотой хурдны чадвар ч мөн адил өөр өөр байдаг. Үүнд: Хөдөлгөөнөө өөрчлөх хурд, хөдөлгөөний зүг чигийг өөрчлөх хурд, техник гүйцэтгэлийн хурд, нэг хөдөлгөөнөөс нөгөөд шилжих хурд, нийлэмж болон сэтгэхүйн хурд
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #Хурд #Хурдатгалын чадвар #Хариу үйлдлийн хурд