Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Хэлээр бүтээгдэх хүний ертөнцийн харьцангуй байдал

Илтгэсэн хурлын нэр: БОСС, ТНУС-ийн хамтарсан Хүмүүнлэгийн ухааны сургалтын онол арга зүйн асуудал

Илтгэгч:  Б.Өлзийсайхан

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2014-04-16

Илтгэлийн хураангуй:

Хүмүүнлэгийн ухааны сургалтын онцлог нь мэдлэгийг үнэлэмжийн үр дүн гэдгийг илэрхийлдэг. Үнэлэмжийн мэдлэг бол танин мэдэхүйн үр дүн болсон аливаа мэдлэгт тухайн субьект өөрийнхөө мэдрэмж, сэтгэгдэл, итгэл үнэмшлийнхээ үүднээс утга оруулан тайлбар хийсэн байдал мөн. Сонгодог биш философийн төлөөлөгчдийн боловсруулсан холбогдох баримтлал, үндэслэлүүд нь хэлний философийн өнөөгийн төлвийг тодорхойлж, хүний оршихуйн тухай асуудлыг хэлний тухай асуудалтай гарцаагүй холбож өгсөн. Энэ хандлага нь хэлийг обьектив байдлаар авч үзэн, субьектыг зөвхөн ухамсард биш, харин субьект, ухамсар хоёрыг хэлэнд хамааруулж, үнэний тухай асуудлыг утга буюу үнэлэмжийн тухай асуудлаар солих болсноор илрэв. Тиймээс хэлний обьектив шинж чанарыг М.Хайдеггер илэрхийлэхдээ хүн өөрөө ярьдаггүй, харин хэл хүнд ярьж өгдөг” гэсэн билээ. Энэхүү илтгэлд ойлголт ба ойлголтын харьцангуй байдал, сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл ба авир үйлдэл өөрөөр хэлбэл субьектын үнэлэмж нь хэлний шинж, язгуур чанараас хамаардаг тухай асуудлыг Америкийн хэл шинжлэлийн эрдэмтэд болох Э.Сепир, Б.Уорф нарын хэл шинжлэлийн харьцангуй онолын үүднээс авч үзэх юм.  

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг: #хэлний обьектив шинж #Хэлний язгуур шинж чанар #хэл шинжлэлийн харьцангуйн онол

Илтгэл нэмсэн: Б.Өлзийсайхан