Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд үнэлгээний шинэчлэл чухал болох нь
Илтгэсэн хурлын нэр: ФДТ арга зүйн их семинар
Илтгэгч:  Б.Батзаяа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-03-12
Илтгэлийн хураангуй: Суралцагчдын
мэдлэг, чадвар эзэмшилтийн явц, үр дүнг тодорхойлж, сургалтын явцад хүүхдийн
хөгжилд гарч буй ахицыг өмнөхтэй нь жишиж, харьцуулах түүнчлэн эзэмшвэл зохих
агуулгыг ямар түвшинд эзэмшсэнийг тодорхойлоход оршино. Бүх зүйлийг хүүхдүүд ижил түвшинд эзэмших боломжгүй. Тийм шардлага ч байж болохгүй.
Иймд эзэмших зүйлд нь шаталсан түвшин тогтоож өгөөд дэс
дараатай, тодорхой эрэмбэтэйгээр эзэмшүүлж эзэмшсэн эрэмбэ ахицаар нь үнэлж
урамшуулан дэмжих. Багш ажлаа төлөвлөхдөө хүүхэд нэг
бүрийн сурлагын ахиц, амжилтыг үнэн зөв үнэлж тооцохын тулд тухайн үеийн
гарааны түвшин, жилийн эцэст болон бага, суурь, бүрэн дунд боловсролын эцэст
хүрэх түвшин буюу зорилгоо оновчтой зөв тодорхойлох хэрэгтэй байна. Стандартад суурилсан үнэлгээнээс
хэрэглээний мэдлэг, асуудал шийдвэрлэх болон мэдлэг бүтээх дээд түвшний практик
чадвар дадал, шүүмжлэлт сэтгэлгээг сургалтын явцад болон төгсгөлд үнэлдэг
конструктивист үнэлгээнд шилжих хандлагатай байна. Гэтэл бид
явцын (стандарт бус) үнэлгээнээс татгалзаж өдөр тутамдаа нэгж хичээл
бүрээр цээжилсэн мэдлэгийг нь үнэлж стандарт үнэлгээ тавьдаг болсон нь олон
улсын ерөнхий чиг хандлагын эсрэг ч гэмээр хандлага болж байна.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #үнэлгээ #үнэлгээний шинэчлэл #Хүүхэд нэг бүрийн хөгжүүлэх арга зүй