БАГШИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭГЧДИЙН БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ТҮВШИНГ ТОГТООХ НЭГЭН ОРОЛДЛОГО
Илтгэсэн хурлын нэр: Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал, шийдэл
Илтгэгч:  С.Батхуяг
Хамтран илтгэгч: [Б.Баярчимэг:99141319]
Илтгэсэн огноо: 2016-03-11
Илтгэлийн хураангуй: МУБИС-ийн БС-ийн
сургуулийн 2 -р курсийн байгаль шинжлэлийн хичээлийг судалж эхлээгүй оюутнуудыг
2015 оны Хүн ба Байгаль хичээлийн чанарын судалгааны үнэлгээний даалгавраар
шалгасан. Энэхүү судалгааны даалгавар нь сонгох ба нээлттэй гэсэн хоёр
хэсэгтэй. Судалгааны үр дүнг Боловсролын үнэлгээний төвийн 2015 оны чанарын
үнэлгээний судалгааны шалгалтын 5-р ангийн Хүн ба Байгаль хичээлийн тайлангийн
үр дүнтэй харьцуулан судаллаа. Сонгох хариулттай даалгаврыг сурагчдын гүйцэтгэлийн дундаж 47%, оюутнуудынх
50,5% байсан бол нээлттэй даалгаврын сурагчдын гүйцэтгэлийн дундаж 21.5%,
оюутнуудынх 13.05 %, сурагчдын нийт гүйцэтгэлийн дундаж 34,3%, оюутнуудын 32%
байгаа нь Багшийн сургуульд элссэн оюутнуудын байгаль шинжлэлийн мэдлэг,
чадварын төвшин маш доогуур байгаа нь илэрлээ.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #мэдлэг #хүн ба байгаль #үнэлгээ #чадвар