Монгол реалийг орчуулахад тохиолдох зарим бэрхшээл
Илтгэсэн хурлын нэр: Монгольская русистика: нынешнее состояние и перспективы развития
Илтгэгч:  Д.Цэдэнжав
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-26
Илтгэлийн хураангуй: Орчин үеийн зарим орчуулга судлаачид үндэсний онцлог бүхий үгсийг дараах байдлаар тодорхойлсон байна: “Тухайн улс орон, ард түмний амьдрал ахуй, зан заншил, соёл иргэншил , нийгмийн байгууллын онцлогийг тусгасан эд өлөг, үзэгдлийн нэр агуулгыг тэр улс тэр улс түмний хэлээр илэрхийлсэн бөгөөд бусад хэлээр орчуулж болшгүй үг, нийлэмж үгийг бид үндэсний онцлог үг “realis” гэж нэрлэж байна/ Р.Гүрбазар. Орчуулгын онол, дадлагын үндэс. Ред. Д.Чимгээ. Улаанбаатар.1996, х. 110/. Монголын ард түмний аж байдал, өвөрмөгц онцлогийг тусгасан зарим үгс Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романы орос орчуулганд хэрхэн туссаныг авч үзэж байгаа билээ.Тус романы орос орчуулганд монгол үгийг галиглан буулгасан 66 үгэнд тайлбар зүүлт хийсэн байдаг.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #галиглах #хуулбарлах буюу үгчлэх #ойролцоо утгатай үгээр орлуулах