Орос-Монголын хэвлэлийн хорооны түүхийг тодруулах асуудалд
Илтгэсэн хурлын нэр: Ц.Дамдинсүрэнгийн 110 жилийн ойд зориулсан “Ц.Дамдинсүрэн ба Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал. Чойбалсан хот, Дорнод их сургууль,
Илтгэгч:  М.Одмандах
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2018-04-26
Илтгэлийн хураангуй: Монголын хэвлэх үйлдвэрийн түүхийг судалсан судлаач,
эрдэмтэд европын дэвшилтэт технологитой үйлдвэрийн анхдагчийн талаар өнөөг
хүртэл зөрүүтэй саналтай, түүхэн өдрийг хүртэл зөрүүтэй тэмдэглэсээр өдийг
хүрчээ. Мөн Оросын консулын дэргэдэх хэвлэх үйлдвэрийн түүхийг нарийвчлан
тодруулж судалсан судалгаа хараахан бүрэн биш байна. Монголын сэтгүүл зүй судлаачдын тэмдэглэснээр европын
дэвшилтэт анхны хэвлэх үйлдвэрийг Ж.Цэвээний оролцоо дэмжлэгтэйгээр, түүний
хөрөнгөөр байгуулсан тухай олонх бүтээлд дурдсан нь бий. Гэтэл түүх өөр болохыг
хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн И.Я.Коростовецийн өдрийн тэмдэглэл болон бичсэн
бүтээлүүд нь бидэнд харуулав. Тиймээс бид анхны европ маягийн тоног төхөөрөмж
бүхий Орос-Монголын хэвлэлийн хорооны түүхийг тодруулж, баримтуудыг нягталж
үзлээ.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #Монголын анхны хэвлэх үйлдвэр #Ж.Нямдаш #Г.Хавчуур #Ж.Цэвээн #И.Я.Коростовец #Оросын консулХавсаргасан файл:
М.Одмандах - Анхны хэвлэх үйлдвэрийн түүхийг тодруулах нь.docx;