ЛЕКЦИЙН ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНГ ОЮУТНЫ БИЕ ДААСАН АЖЛААР САЙЖРУУЛАХ БОЛОМЖ (ХҮНИЙ ХӨГЖИЛ ХИЧЭЭЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР)
Илтгэсэн хурлын нэр: "Оюутны бие даах ажил бол их, дээд сургуулийн сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг, суралцахуйн дээд хэлбэр мөн.
Илтгэгч:  Б.Ононтуул
Хамтран илтгэгч: [Б.Хонгорзул:11.DPP150]
Илтгэсэн огноо: 2012-04-13
Илтгэлийн хураангуй:
Энэхүү ажилд 2011-2012 оны хичээлийн жилийн нэгдүгээр хагаст МУБИС-ийн МоСС,
ГХС-ийн
2-р курсын “Хүний хөгжил” сонгон судлах хичээлд хамрагдсан оюутнуудын тус хичээлийн талаарх үр дүнг, тэдний үнэлгээний
материалд задлан шинжилгээ хийх замаар оюутны хөгжилд бие даасан ажлын хувь
нэмрийг тодрууллаа. Нөгөө талаар БСШУСайдын 2006 оны 481 дүгээр тушаалаар
“Хүний хөгжил” хичээл нь бакалаврын сургалтын төлөвлөгөөнд заавал сонгон
судлахаар тусгагдсан бөгөөд агуулгын хувьд нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л
асуудлуудыг тусгаж үздэгээрээ онцлогтой. Мөн лекцийн хэлбэрээр зохион явагддаг
учир нэг дор олон оюутанд (100 орчим) зохион явагддаг учраас тэдэнд тодорхой мэдлэг, чадвар,
хандлага төлөвшүүлэхийн тулд бие даах ажлын оновчтой, үр дүнтэй хувилбарыг
хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Тиймээс оюутнуудын хэрэгцээ сонирхол,
боломжид тулгуурлан бие даасан ажлын боломжит хувилбарыг тодруулахыг зорилоо.
Судалгааг “Хүний хөгжил” сонгон судлах хичээлийг судалсан 255 оюутны үнэлгээний
материалд тулгуурлан хийсэн болно.