Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Туршилттай хичээлийн арга зүйг оюутан багшид эзэмшүүлэх нь

Илтгэсэн хурлын нэр: Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2014 сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал

Илтгэгч:  Ц.Пагмасүрэн

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2015-11-18

Илтгэлийн хураангуй:

Хураангуй

Бага ангийн байгалийн ухааны сургалтын цөм хөтөлбөрт сургалтын үр дүнг суралцагчдад шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэх хэмээн тодорхойлжээ. Тиймээс байгалийн ухааны хичээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь туршилтын арга зүй болно. Иймд байгалийн ухааны хичээл заах багш нар туршилттай хичээлийн арга зүйд суралцах зайлшгүй хэрэгцээ бий болж байна. Хүн ба байгаль хичээлийн “Соронзоны гайхамшиг” бүлэг сэдвээр туршилттай хичээл зохион байгуулах арга зүйн шийдлийг Жайкагийн сайн дурын ажилтан Охара Хиромитай хамтран  боловсруулж, 2013, 2014 онд Байгаль шинжлэл заах арга зүйн хичээлийн хүрээнд оюутан багшид туршилттай хичээлийн арга зүйг эзэмшүүлэх ажлыг туршин хэрэгжүүллээ. Судалгаанд Биологи-байгаль шинжлэл, Хими-байгаль шинжлэл, Газарзүй-байгаль шинжлэлийн гуравдугаар курсын 200 гаруй оюутан хамрагдсан бөгөөд оюутны заасан дадлага хичээл, түүний ажиглалт, хэлэлцүүлэг, ярилцлага,  оюутны бичсэн ээлжит хичээлийн төлөвлөгөө, дүгнэлт эргэцүүлэмж зэрэг материалуудад тоо болон чанарын анализ хийн дүгнэлт гаргалаа. Судалгааг үйлийн судалгааны Стрингерийн загварыг (Стрингер, 2007) ашиглан бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд судалгааны эхний мөчлөгт оюутнууд олон алдаа, дутагдал гаргаж байсан бол судалгааны хоёр дахь мөчлөгөөс тэдний арга зүйд ахиц өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн. “Туршилттай хичээлийн арга зүй” сэдвээр бичсэн дүгнэлт эргэцүүлэмжид хийсэн анализын дүнгээс оюутнууд энэ арга зүйн талаар олон зүйлсийг олж мэдэн өөртөө зохих туршлага хуримтлуулсан болох харагдаж байна. Тиймээс “Соронзоны гайхамшиг” бүлэг сэдвээр боловсруулсан дээрх арга зүй нь бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад ашиглах бүрэн боломжтой хэмээн үзэж байна. 

 

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Ц.Пагмасүрэн