Онлайн сургалтанд оролцогч талуудын судалгаа
Илтгэсэн хурлын нэр: Мэдээлэл зүйн боловсролын онол, арга зүйн асуудал
Илтгэгч:  Ц.Нямсүрэн
Хамтран илтгэгч: Б.Уугангэрэл
Илтгэсэн огноо: 2012-04-19
Илтгэлийн хураангуй: Онлайн сургалтын
технологи хөгжихийн хэрээр онлайн сургалтын чанар, стандарт, аюулгүй байдал,
багшлах боловсон хүчин, оюутнуудын суралцах чадвар зэрэг асуудлуудыг хөгжүүлэх
нь нэн чухал хэрэгцээтэй болсон. Монгол улсын хувьд 2005 онд Монгол Улсын Засгийн Газраас гаргасан Цахим Монгол үндэсний хөтөлбөрийн
нэг зорилт нь зайн сургалт юм. Гэвч энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө үндэсний хэмжээнд төдийлөн
дорвитой арга хэмжээ авахгүй байгаа билээ. Их дээд болон дунд сургуулиуд,
төрийн бус байгууллагууд, зарим нэгэн компаниуд өөрсдийн боломжийн хэрээр
онлайн сургалтыг хөгжүүлэхээр мэрийн ажиллаж байна. Тиймээс онлайн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сургалт явуулахад тулгарч буй асуудлууд,
хүндрэлтэй талуудыг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх талаарх санал бодол, мөн цаашид
онлайн сургалтыг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ гэх мэт асуудлаар оролцогч
талуудын санал бодлыг тодруулах зорилгоор судалгаа авлаа. Энэхүү судалгааг онлайн
сургалтанд оролцож байсан суралцагчдаас, мөн онлайн сургалтыг зохион байгуулж,
удирдан явуулж байсан багш нараас тус тус 20, 20-н асуулга бүхий судалгаа боловсруулан
интернетээр авсан болно. Судалгаанд МУБИС, МУИС-н хэд хэдэн багш нар, 100 гаран оюутны төлөөлөл
оролцов.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #зайн сургалтын систем #суралцагч #Онлайн сургалт #багш