Agee-Egee Mentoring program: School-based mentoring and human development
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн ОУЭШХ
Илтгэгч:  Д.Нарантуяа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2019-01-31
Илтгэлийн хураангуй: “Агаа Эгээ” үлгэрлэн дэмжих
хөтөлбөр нь дунд сургуулийн эрсдэлтэй бүлгийн сурагчдын чадамжийг нүүр тулсан
харилцаа холбоогоор дамжуулан дэмжих зорилготой. Сургуульд суурилсан үлгэрлэн
дэмжих үйл ажиллагаагаараа, “Агаа Эгээ” хөтөлбөр хүүхэд залууст эерэг нөлөө
үзүүлж чадахаар залуучуудыг дунд сургуулийн сурагчидтай холбож, эрсдэлтэй
бүлгийн хүүхдүүдийг олон нийтийн дунд удирдагч, манлайлагч болох, үлгэрлэн
дэмжигч-дэмжүүлэгчийн өөртөө итгэлтэй байдлыг дээшлүүлэх, тэдгээр дунд
сургуулийн сурагчид дээд боловсрол эзэмших зэрэг бүрэн чадамжтай болгохыг
зорьдог. Хүнийг хөгжүүлэхийн төлөөх залуусыг үлгэрлэн дэмжих үйл нь хүүхдүүдийг
эерэг хандлагатай залуустай холбосноор эрсдэлтэй зүйлд холбогдохоос сэргийлэх,
эрсдэлтэй зүйлсийг багасгахад ач холбогдолтой бөгөөд зөвхөн үлгэрлэн дэмжигч болоод дэмжүүлэгчдийг
хөгжүүлэх бус, мөн олон нийтийг хөгжүүлэхэд тустай.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #school-based mentoring #youth-based mentoring #mentor #mentee #mentoring