Эх бичвэрийн найруулга дахь холбоосжилтын нэгэн хувилбар
Илтгэсэн хурлын нэр: “Монголын утга соёлын үнэлэмжид Д.Равжаа судлалын эзлэх байр” олон улсын хурал, Уб хот
Илтгэгч:  Л.Цэрэнчимэд
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-18
Илтгэлийн хураангуй:
Эхийн дотоод
холбоос болох когез нь найруулгын аль ч төрлийн эх бичвэрт илрэх бөгөөд түүн
дотроос урансайхны эхийн найруулгад илрэх хэлбэр, арга, хэрэглүүрийн хувьд
баялаг байж, утгын авцалдаат, цогц шинжийг бүрдүүлдэг нэг гол хэрэглүүр ажээ. Эх бичвэрийн
найруулгад буй когезын түгээмэл айнууд хоорондоо нийлэн нэгдэж, нэг нь нөгөөгөө
орлож нөхсөн байдалтай илэрч болдог.Урансайхны эхийн найруулга дахь
когезыг континуум (орон ба цагийн үргэлжлэлээр илрэх)-ын айгаас ангид ойлгож болохгүй. Мөн хамаатуулах нөхцөлүүдээр эхийн бүрдэл хэсгийг холбоосжуулах нь түүний нэгэн хэлбэр болдог байна.