Нэвтрэх хэсэг Нэвтрэх
“Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэхэд Adobe –ийг ашиглах нь”сэдэвт МХТ –ийн ахисан түвшний боловсрол олгох сургалт, түүний үр дүн

Илтгэсэн хурлын нэр: КМТС 2014 ОНЫ ЭШХ

Илтгэгч:  Г.Ганбаяр

Хамтран илтгэгч: [Ж.Дашдэмбэрэл:09.PRG020],[Д.Норовсүрэн:09.PRG050]

Илтгэсэн огноо: 2014-04-24

Илтгэлийн хураангуй: ЕБС –ийн багш нарын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх үндэсний, орон нутгийн хэмжээний, төрөл бүрийн сургалтуудыг МУ-ын засгийн газар, холбогдох яам, их дээд сургуулиуд, байгууллага институтын зүгээс тогтмол зохион байгуулж ирсэн билээ. МУБИС –ийн КМТС нь ЕБС-ийн багш нарын МХТ -ийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн хөтөлбөрүүдийг боловсруулан сургалтыг зохион байгуулж ирсэн. 2012-2013 хичээлийн жилд Азийн хөгжлийн банкны “Боловсролын салбарын шинэчлэл төсөл” –ийн санхүүжилтээр зохион байгуулагдсан “Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэхэд Adobe –ийг ашиглах нь” сэдэвт  МХХТ –ийн ахисан түвшний боловсрол олгох 3 шатны сургалтыг КМТС –ийн багш нар амжилттай зохион байгуулсан. Өгүүлэлд энэхүү сургалтын явц, үр дүн, суралцагчдын сэтгэл ханамж, сургалтын явцад КМТС –ийн багш нарын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулна.

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг:

Хавсаргасан файл:

g.ganbayar_0224@yahoo.com

Илтгэл нэмсэн: Г.Ганбаяр