Солонгос хэлний "мүөд" ба монгол хэлний "юу" асуух төлөөний үгийн уугуул утгыг судлах нь
Илтгэсэн хурлын нэр: ГХС-ийн олон улсын эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  С. Ый Минь
Хамтран илтгэгч: [Ё.Нямхишиг:01.OLS070]
Илтгэсэн огноо: 2011-11-01
Илтгэлийн хураангуй: Солонгос хэлний үгийн гарлын талаар олон эрдэмтэд судалж ирсэн боловч одоо хүртэл солонгос хэлний үгийн гарлын талаар тогтоож чадаагүй байна. Гэвч олон эрдэмтэд солонгос хэл нь Алтайн язгуурын хэл болох турк, манж, монгол хэлтэй холбоотой гэж үзэж байна. Хэрвээ нэг гаралтай хэл байсан бол тооны нэр ба төлөөний үгэнд ижил элемент үлдсэн байх. Тийм учраас солонгос хэлний "мүөд" ба монгол хэлний "юу" гэсэн асуух төлөөний үгийн уугуул утгыг судалж, өвөг хэлээр сэргээж хоёр хэлний холбоо хамаарлыг мэдэх зорилготой.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #юу #монгол хэл #солонгос хэл #харьцуулах