Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум Сул уул орчмын ургамалжилтын судалгааны зарим дүнгээс /хамтарсан Галина Ёндонова (ОХУ, Буриадын Их Сургууль)
Илтгэсэн хурлын нэр: Биологийн тэнхмийн магистр, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурал.
Илтгэгч:  Т.Мөнхзул
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2010-05-15
Илтгэлийн хураангуй: Монгол орны уушиг болсон Хөвсгөлийн Дархадын хотгорт сүүлийн жилүүдэд аялал жуулчлал ихээр хөгжиж буй өнөө үед ургамлан бүрхэвч нь хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эмийн болон зарим ашигт ургамлын зүйлийн бүрдэл цөөрч, тархац нөөц нь хомсдож байна. Ялангуяа тухайн газар нутаг дах ургамлын төрөл зүйлийг илрүүлж, зах зээлд өргөн хэрэглэгдэж, устаж мэдэх нэн ховор, ховор ургамлыг илрүүлэх нь биологийн төрөл зүйлийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ Сул уул орчмын ургамлын зүйлийн бүрдлийг илрүүлэх, өндөр уулын болон тайгын бүслүүрээс ургамлын цуглуулга хийж, Биологийн тэнхмийн ургамал судлалын лабораторит шаардлагатай ургамлын цуглуулгыг баяжуулах зорилгоор хийсэн ажлын үр дүнг толилуулсан болно.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #Өндөр уулын ургамал