Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Дээд Боловсролын Салбарын Англи хэлний Бодлогын хэрэгжилтийг судалсан нь

Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн НХУС-ийн ГХТ-ийн ЭШХ-ын илтгэл

Илтгэгч:  Н.Мөнхбаяр

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2017-01-18

Илтгэлийн хураангуй: Монгол улсын дээд боловсролын салбарын англи хэлний бодлогын хэрэгжилтийг мэргэжлийн бус ангийн жишээн дээр судалсан судалгааны ажлын тухай товч илтгэл. Тус илтгэлд төрийн өмчийн 5 сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалт, тухайн сургуулийн сургалтын бодлого, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэх ном сурах бичиг, гарын авлага, багш боловсон хүчний талаар дурдсан болно. Дээрх илтгэлд МУБИС, ШУТИС, МУИС, ЭМШУИС, БХИС-иуд багтсан ба 909 бакалавр, 104 магистрант, мэргэжлийн англи хэлний 60 багш оролцсон судалгааны талаар товч дурдсан. Түүнчлэн Монгол улсын төр засгаас англи хэлний сургалтын талаар гаргасан бодлогуудад анализ хийж, түүний хэрэгжилтийг дүгнэхийг зорьсон билээ.

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #төрийн өмчийн сургуулиуд #англи хэлний статус #англи хэлний бодлого #мэргэжлийн англи хэл

Илтгэл нэмсэн: Н.Мөнхбаяр